x
У Н Ш И Ж Б А Й Н А
Захиралын мэндчилгээ

Захиралын мэндчилгээ

Эрхэм хүндэт хэрэглэгч, харилцагч, хамтрагч, найз нөхөд өө,

Та бүхэнтэйгээ цахим хуудсаараа мэндчилж байгаадаа баяртай байна.

Бид худалдаа үйчилгээний салбарт үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн цагаасаа хойш хэрэглэгч үйлчлүүлэгчдийнхээ эрэлт хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг түргэн шуурхай, найрсаг, тав тухтай орчинд хүргэхийг хичээж зорилго болгосоор ирсэн.
Бид цаашид ч ур чадвараа хөгжүүлж, шинэ шинэлэг байдлыг түгээхийн зэрэгцээ Монгол улсын хөгжил цэцэглэлтийн түүхэн цаг үетэй хөл нийлүүлэн үйл ажиллагааны чиглэлээ өргөжүүлэн, бизнесийн цар хүрээгээ тэлэх болно.
Манай хамт олонд итгэл найдвар хүлээлгэн хамтран ажиллаж байгаа та бүхэндээ талархал илэрхийлэн цаашид бидэнтэй хамтран ажиллахыг хүссэн үйлчлүүлэгч,хэрэглэгч, харилцагч, ажилтан, та бүхний ажил үйлс бүтэмжтэй байж, ажлын үр дүн өгөөжтэй байхын ерөөлийг дэвшүүлье.


Захирал

М.Болорчимэг

Товч танилцуулга

“Гурван Мөнх Хаан” ХХК нь 2005 оны 5-р сарын 15нд байгуулагдсан ба талбай түрээсийн чигэлэлээр үйл ажиллагаа явуулдаг. Старс худалдааны төвөөрөө дамжуулан үйлчүүлэгчдийнхээ эрэлт хэрэгцээ, шаардлагыг хангахуйц бүтээгдэхүүн үйлчилгээг нийтэд хүргэсээр байна.
Манай худалдааны төв нь хотын А зэрэглэлд төв зам дагуу байрладаг бөгөөд автомашины зогсоолыг бүрэн шийдсэн, үндэсний томоохон байгууллагуудын салбаруудыг татан төвлөрүүлсний дээр Лоунж ресторан, тохилог орчин, найрсаг харилцаагаар таньд үйлчилэхэд ямагт бэлэн байдаг 5 давхар худалдаа үйлчилгээний цогцолбор юм.

А

зэрэглэлд
18н жилийн үнэт туршлага
Go To Top